Мэдээ мэдээлэл

Булганы 215 ойн нөхөрлөл бүгдээрээ ойн менежментийн төлөвлөгөөтэй болсон

Булган аймгийн нийт нутаг дэвсгэрийн 39.14 хувийг ойн сан эзэлдэг.

Ойн сангаа хамгаалах, хэмжээг нь нэмэгдүүлэх чиглэлд “Аймгийн ойн бодлого”, “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгүүдийг батлуулж хэрэгжүүлж байгаа ажээ.

Бодлогын хүрээнд дэмжсэнээр ойн 215 нөхөрлөл байгуулагдаж ойн сангийн 625 мянган га талбай хамгаалагдаж ой, хээрийн түймэр болон хууль бус мод бэлтгэлийн зөрчил буурч байна.

Булган аймгийн хэмжээнд 2018 онд Хангал, Сэлэнгэ, Бугат, Хутаг-Өндөр, Орхон сумдын 86 ойн нөхөрлөл ойн менежментийн төлөвлөгөө боловсруулан батлуулж ажилласан бол 2019 онд дээрх сумдын 56 ойн нөхөрлөл ойн менежментийн төлөвлөгөө батлуулан ажиллажээ.

Эдгээрээс 45 нөхөрлөл нь төсөл хөтөлбөрт хамрагдаж, сургалт мэдээлэл авсан байнгын сум дундын ойн ангитай хамтран ажиллаж байна.

Дээр дурдсан 215 нөхөрлөл бүгдээрээ ойн менежментийн төлөвлөгөөтэй болоод байгаа.