Танин мэдэхүй

Арчилгаа хийх нас хэд байх вэ?

Ойн арчилгаа нь, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргэлтийг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг талаар дээр дурдсан. Ойд ямар хэлбэрийн арчилгаа хийдэг вэ? Арчилгаа хийх нас хэд байх ёстой талаар та хүснэгтээс харна уу.  

Арчилгааны хэлбэр

Арчилгаа хийх нас

Зорилго

Шилмүүст мод

Навчит мод

Гэрэлжүүлэх

20 хүртэл

10 хүртэл

Холимог ойд моддын зохистой бүрэлдэхүүнийг тогтоох, дан ширэнгэ ойд гэрлийн хэмжээг нэмэгдүүлэх, моддын өсөлтийг түргэсгэх

Тохируулах

 

21-40

11-20

Гол төрлийн модны байрлалыг тохируулах, өсөлтийн нөхцөлийг сайжруулах, ойн бүрэлдэхүүнд орж  байгаа модны төрлийн тоон харьцааг тохируулах

Сийрэгжүүлэх

41-60

21-40

Ишний хэлбэр сайтай модыг сонгон үлдээж, модны титэм, иш зөв хэлбэржих, өсөлт нэмэгдэх, тохиромжтой нөхцөл бүрдүүлэх

Завсрын

61 дээш

41-с дээш

Сайн модны цаг үеийн өсөлтийг эрчимжүүлэх, модны техникийн болцын насыг богиносгох