
СДОА
Дэлгэрмөрөн СДОА
"Дэлгэрмөрөн" СДОА
Анх Монгол Улсын “Ойн тухай” хуулийн 14-р зүйлийн 14.2.7, 14.3.8, Ойн хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 50 дугаар тушаалыг үндэслэн Хөвсгөл аймгийн засаг даргын 2009 оны 05-р сарын 28-ны өдрийн 169 дүгээр захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дэргэдэх Сум дундын ойн анги болон байгуулагдсан. Сүүлд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/56 дугаар захирамжаар “Дэлгэрмөрөн” нэртэй “Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар”-ын хэлбэртэйгээр Сум дундын ойн анги байхаар өөрчлөгдөн байгуулагдсан.
Алаг-Эрдэнэ, Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Рашаант, Мөрөн, Хатгал тосгон гэсэн 7 сум 1 тосгоны 655143 га ойн санг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна.
- Ойн ангийн дарга
- Ерөнхий инженер /Ойн ашиглалт/
- Инженер /Тайлан мэдээ, сургалт сурталчилгаа, Нярав, Бичиг хэрэг/
- Инженер /Ой хамгаалал /
- Техникч- /Ойн нөхөн сэргээлт, МҮГ/
- Нябо- /Санхүүч/