СДОА

Нарс шинэсэн төгөл СДОА

"Нарс шинэсэн төгөл" СДОА 

Хөвсгөл БОАЖГ-ын Ойн албаны дэргэдэх “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн анги нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаар тогтоол, Ойн тухай хуулийн 17 дүгээр  зүйлийн 17.2.8 дугаар заалтын дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны А/14 дүгээр захирамжаар “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн анги нь анх үүсгэн байгуулагдсан. Аймгийн Засаг даргын А/14 дүгээр  захирамжын 3 дугаар хавсралтын дагуу Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Ханх, Чандмань-Өндөр гэсэн 4 сумын 1615509 га ойн сангийн талбай хариуцан ажиллаж байна. Хариуцсан сумдынхаа төвд нь буюу Цагаан-Үүр суманд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Манай ойн анги нь дарга-1, инженер-1, техникч-2, нягтлан, жолооч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хариуцсан сумдын хэмжээнд 54 ойн нөхөрлөл, 16 ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 

Манай ойн анги дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнд: 

  • Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын ажил
  • Хариуцсан сумдын түвшинд ойг хамгаалах, зохиостой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх, 
  • Мэдээллийн санг эрхлэх
  • Нөхөрлөл, ААНБ-ын ОМТ-г боловсруулж, биелэлтийг хангуулж, зөрчлийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
  • Жил бүрийн хавар намрын Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд “Танайд мод таръя”  аяныг зохион байгуулж одоогоор 50 айл өрхөд мод тариад байна. 
  • Түймэр, хөнөөлт шавж өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойг цэвэрлэж мод ашиглах, ой модыг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн “ЦЭВЭР ОЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж мэрэгжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. 
  • Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх
  • Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж сумдуудтай хамтран ажиллах
  • Ойжуулалтын талбайг сонгон тусгаарлах
  • Үр түүх
  • Хариуцсан сумдадаа ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журмыг танилцуулах, ойн аж ахуйн бусад чиглэлүүдээр мэдээлэл өгч сургалт зохион байгуулж байна.
  • Сумдын Эко клубуудыг дэмжин хамтран ажиллаж, сургалт мэдээлэл хийж байна.