Ойн нөхөрлөлүүдийн холбоо

Хөвсгөл аймгийн Ойн нөхөрлөлүүдийн холбоо

“ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОЙН НӨХӨРЛӨЛИЙН ХОЛБОО”-НЫ ТАНИЛЦУУЛГА: 
 
Зорилго: Байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийн хамтын менежментийн бүрдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээний нэгдсэн сүлжээ бий болгон үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой байгууллага юм. 
          Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, дэмжлэг, мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлж, үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, мэдээ мэдээлэл, судалгаа, тоо баримтаар шаардлагатай байгууллагуудыг хангаж хамтран ажиллах, төслийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд оршино. 
 
       Зорилт: Хөвсгөл аймаг ойн сан бүхий 22 сум, 1 тосгонтой ойн сангийн нийт талбай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 35.6 хувийг эзэлнэ. Аймгийн хэмжээнд 255 ойн нөхөрлөл нь 947659 га талбайтайг гэрээгээр эзэмшидэг. Нийт 255 ойн нөхөрлөлийн 3177 өрхийн 6692 гишүүн байдаг. Нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж буй ойн сан нь аймгийн ойн сангийн 23,6 хувийг эзэлдэг. 
Иймд эдгээр нөхөрлөлийн дуу хоолой болон төрийн болон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахад зөвлөж, тусалж ажиллана. 
 
  • Аймгийн БОАЖГ, Сум дундын ойн ангитай хамтарч иргэд, төр хоорондын холбоог сайжруулж итгэлцлийг бий болгох,
  • Малчид иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд зөвлөн туслах, 
  • Зөвхөн төлөвлөгөөг хийх биш хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, 
  • Иргэдийн дуу хоолойг сонсож төрийн байгууллагад хүргэн хуулийг амьдралд ойр гарахад нь туслан ажиллах, 
 
          Товч танилцуулга: “Хөвсгөл аймгийн ойн нөхөрлөлүүдийн холбоо” ГҮТББайгууллага нь анх нь 2017 оны 4 дүгээр сарын 05-нд байгуулагдсан. 
2018 оны 1 дүгээр сарын 03-наас эхлэн Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байрлан  “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF-Төслийн орон нутгийн зохицуулагчтай хамтран нэг өрөөнд сууж үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. 
          Манай холбооны төлөөлөн удирдах зөвлөлд төслийн орон нутгийн зохицуулагч 1, сум дундын ойн ангиудаас тус бүр 1 төлөөлөл буюу 4-н төлөөлөл, ойн нөхөрлөлөөс 5-н төлөөлөл, холбооны тэргүүн 1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй. 
          Холбооны үйл ажиллагааг дэмжин тогтвор сууршилтай ажиллахад дэмжлэг үзүүлэн “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF-Төслөөс холбооны үйл ажиллагааг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилладаг бол Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас оффист хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд /комьпютер, принтер, бичиг хэргийн шүүгээ, ширээ, сандал/-ээр ханган ажиллаж байна. 

Хаяг:Хөвсгөл аймгийн БОАЖГазрын 2 давхарт 204 тоот

Утас:88097020