
СДОА
Эрчимт Идэр СДОА
"Эрчимт Идэр" СДОА
Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын Ойн алабны дэргэдэх “Эрчимт-Идэр” сум дундын ойн анги нь “Ойн тухай”-хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дугаар заалтын дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны А/14 дүгээр захирамжаар анх үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. “Эрчимт-Идэр” нэртэй “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-ын хэлбэртэйгээр байгуулагдан Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг 7 сумыг хариуцан ажиллаж байна.
Ойн ангийн боловсон хүчин: Манай ойн анги нь ой зүйч мэргэжилтэй 2, ойн инженер мэргэжилтэй 2, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг 7 сумыг хариуцан ажилладаг бөгөөд нийт ойн сангийн талбайн хэмжээ 669,241 га.
- Ойн ангийн дарга
- Ерөнхий инженер /Ойн ашиглалт, Ойн нөхөн сэргээлт, МҮГ/
- Инженер / ОМТ, Ой зохион байгуулалт, Тайлан, сургалт сурталчилгаа, , Бичиг хэрэг, Үнэт цаас /
- Инженер /Ой хамгаалал, Нярав /
- Нябо- /Санхүүч/