Мэдээ мэдээлэл

Бидний эрүүл мэнд ургамлын эрүүл мэндтэй салшгүй холбоотой

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2020 оныг Ургамлын эрүүл мэндийн олон улсын жил болгон зарлаж, “Ургамлын эрүүл мэнд - бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ургамлын эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдол, түүний нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хүнсний баталгаат байдлыг хангах болон экосистемд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд өгсөөр байна.