СДОА

Биндэр СДОА

"Биндэр-Ой" СДОА

1924 онд Хан Хэнтий уулсын аймгийн харъяа зүүн талын нутгийн ой, ан амьтны баялгийг хайрлан хамгаалж, ашиглалтад нь хяналт тавих зорилгоор Улхан Харуул гэдэг газар "Ойн түрээс хураах анги" нэртэйгээр байгуулагдсанаар "Биндэр-Ой" СДОА-ийн анхны тулгын чулуу тавигджээ. 2009 оноос хойш өнөөг хүртэл Биндэр-Ой СДОА болон7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 1970-1980 онд 120 гаруй ажилтантайгаа аймгийн хэмжээнл 13 удаа ажлын үзүүлэлтээрээ үалгарч байсан түүхтэй.

Манай ойн анги үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл 5016,2 га-д ойжуулалт, 5276 талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил хийжээ. Мөн 421,4 тонн боргоцой бэлтгэж, 9607 кг үр гарган авч, 24006,4 мянган ширхэг тарьц суулгаж ургуулсан байна. Энэ хугацаанд 604 га талбайг улсын ойн санд хүлээлгэн өгчээ.

Мөн Дадал, Баян-Адарга, Норовлин, Биндэр гэсэн сумдыг хариуцсан 502768 га талбайг, 9 ойн мэргэжлийн байгууллага, 58 ойн нөхөрлөлд ойжуулалт, ойн арга хэмжээний ажил болон ойн ашиглалтад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мод үржүүлгийн талбайгаа 1978 онд байгуулсан Шалз, Цагаан нуга, Янгийн ар зэрэг газруудад 12 га, бойжуулах 18 га, мод үржүүлгийн газартаа шилмүүст модыг үрээр, хот цэцэрлэгжүүлэлтэд зориулсан навчит мод, жимс жимсгэнэ, бут сөөгийг модлог мөсрөөр мөн хүлэмжид ногоон мөсрөөр үржүүлж байна. Хот суурин газры.н цэцэрлэгжүүлэлтэд зориулан 24 нэр төрлийн 6000 орчим суулгацыг үзэсгэлэн худалдаагаар борлуулан орлогоо нэмэгдүүлжээ. Боргоцой цехэд өдөр 450 кг боргоцойг цайруулалт хийж, 4,5 кг цэюэр үр гаргаж авдаг.

 

Бид ойжуулалт, ойн арга хэмжээний ид ажлын үед 40-50 хүнийг түр ажлаар хангаж байна. Мод үржүүлгийн газартаа ойжуулалтад шилмүүст мод үрээр, хот цэцэрлэгжүүлэлтэд зориулсан навчит модыг модлог мөсрөөр мөн хүлэмжинд жимс жимсгэний модыг ногоон мөсрөөр үржүүлж байна. Жил бүр өөрслийн талбайд ургуулсан 18 нэр төрлийн суулгацаар үзэсгэлэн худалдааг Чингис хот, Биндэр суманд зохион байгуулж аймгийнхаа ногоон байгууламжинд шаардагдах суулгацын тодорхой хэсгийг ханагж байна.

Шалз, Цагаан нуга, Янгийн ар зэрэг газарт мод үржүүлгийн 30 га талбайтай ба тэнд үилмүүст болон навчит модны тарьц, суулгаж үргуулж байна.