Мэдээ мэдээлэл

Булганы нөхөрлөлүүд "Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019" үзэсгэлэнгийн үеэр 10.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019" үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн төлөөлөл 27 нөхөрлөл оролцон, бүтээгдэхүүнээ танилцуулан үйлчилж Хутаг-Өндөр сумын Хантайн “Баян-улаан” нөхөрлөлийн “Чарга” боргоцойн ээмэг, ширээ нь 3-р байр эзлэн Кейни харуулын хөрөө 900 мянган төгрөгөөр шагнуулсан байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр оролцсон нөхөрлөлүүд нийт 10,500,000 төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.

Байгаль орчныг хамгаалах, байгалийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойн нөхөрлөлүүд үр боргоцой түүх, мод үржүүлэг/тарьц суулгац ургуулах/, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, насны I, II ангийн ойд арчилгааны огтлолт хийх, ойн хортонтой тэмцэх /гэрлэн урхи, механик аргаар/, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх морин эргүүл ажиллуулдаг.

Уг ажлаа хийхийн зэрэгцээ ойн дагалдах баялгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь экологид ээлтэйгээр орлого олох боломж бүрдүүлж байгаа юм.