Мэдээ мэдээлэл

Булганы 11 нөхөрлөлийн ОМТ-г боловсрууллаа

ОСХТөв, Булган аймгийн  БОАЖГ,  Булган  СДОА, Хялганат СДОА, Хутаг-Өндөр СДОА  хамтран Ойн төслийн захиалгаар ойн нөхөрлөлийн урт хугацааны төлөвлөлт, менежментийг сайжруулах, нөхөрлөлийн гишүүдийг чадавхижуулах, менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ОСХТ-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  Булган аймагт 11 ойн нөхөрлөлийн 10 жилийн менежмент төлөвлөгөөг боловсруулах мэдээлэл цуглуулах, ойн сангийн мэдээллийг шинэчлэх, төлөвлөх ажлыг өнгөрсөн наймдугаар сард гүйцэтгэжээ.  

Тус ажлын хүрээнд төсөлд хамрагддаг 11 нөхөрлөлийн гишүүд болон орон нутгийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн нартай уулзалт зохион байгуулан  нөхөрлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний санал авах, ойн сангийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг шинэчлэх, хилийн цэсийг тодотгосон байна.

Булган аймгийн ОНЗ Д.Баярмаа:

-Ойн төслийн дэмжлэг, санаачилгаар зохион байгуулсан энэ ажлын үр дүнд 10 жилийн ОМТ боловсруулагдаж буй 11 нөхөрлөлийн хилийн цэст ямар нэгэн маргаан давхцал байхгүй болсон. Мөн сум орон нутаг, хил залгаа нөхөрлөлтэй хийлийн цэсийг тулган баталгаажуулж, зарим нөхөрлөл дээр тодруулга хийж өөрчиллөө.

Үүнээс гадна Булган аймагт ой зохион байгуулалт болон ойн хяналтын тооллого хийгдэж байсан нь нөхөрлөлийн ойн сангийн төлөв байдлыг нарийвчлан гаргахад их тус дөхөмж болж байсан. Нөхөрлөлүүдийн байршил, гишүүдийн амьжиргаа, нөхцөл байдал, уламжлалт хэрэглээ, хадлан бэлчээртэй байх гэсэн хандлагаас шалтгаалан  зарим нөхөрлөл ойн санг зөвхөн хамгаалан, өөрсдийн ахуйн хэрэгцээнд ашиглах ажил ОМТ-нд нэлээд тусгагдсан. Энэ ажилд ОНЗ оролцсоноор нөхөрлөлийн үйл ажиллагааны явц, тулгарч бэрхшээл зэргийн талаар тодорхой мэдээлэлтэй болохоос гадна нөхөрлөлд зөвлөгөө өгөх, бизнес төслийн явцтай танилцах, мэдээлэл солилцоход ач холбогдолтой байлаа хэмээн дүгнэжээ.