СДОА

Булган СДОА

БУЛГАН СУМАН ДАХЬ СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ТАНИЛЦУУЛГА:  

Булган аймгийн Булган суман дахь Сум дундын Ойн анги нь 2011 оны 4 дүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагдаж, ойн нөөц, баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ойн санг хамгаалах, зүй зохистой ашиглаж нөхөн сэргээх, талбай тусгаарлалт хийх, мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох, иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн нөөц, баялгийг ашиглах хамгаалах талаар зөвлөгөө өгөх, зөрчлийг арилгуулах нь Сум дундын ойн ангийн эрхэм зорилго оршино.

Булган суман дахь Сум дундын ойн анги нь дарга, инженер, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сум дундын ойн анги нь Булган, Бугат, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдыг хариуцан ажилладаг. Байгуулагдсанаасаа хойш 1682,8 га талбайд тусгаарлалт, 30 га-д ойжуулалт, 105 га-д цэвэрлэгээний, 358 га-д арчилгааны огтлолт хийж, 5 га-д ногоон хэрмийн зурвас байгуулсан. 

Мөн хариуцсан сумдын 2012-2015 оны менежмент төлөвлөгөөг боловсруулан гаргаж Ойн газраар батлуулан хэрэгжүүлж, ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлж мод бутны захиалгыг авч, мод үржүүлгийн газартаа тарьж ургуулсан тарьц суулгацаар нөхөрлөл,аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хангадаг.

Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ хийж торгуулийн төгрөгийг байгаль хамгаалах санд төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Сум дундын ойн анги нь бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу олгон ажилладаг.

ХАА-н МСҮТ-тэй гэрээ хийсний дагуу хамтран ажиллаж оюутнуудыг өөрийн мод үржүүлгийн газарт дадлага хийлгэж, ойжуулагч мэргэжилээр төгсөгчдийн шалгалтын комист хамтран ажиллаж  ойн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхааран ажиллаж байна. 

МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛААР
БОАЖГазрын дэргэдэх мод үржүүлгийн газар нь 2008 оны 4-р сард Орхон сумын Адаг нуга гэдэг газарт 5 га талбайтайгаар байгуулагдаж, сайн чанарын тарьц,суулгац бэлтгэн албан байгууллага, аж ахуйн нэгж ,айл өрхийг тарьц, суулгацаар хангаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Манай мод үржүүлгийн газар нь хашаан дотроо зойр, агуулах, гал тогоо, ажилчдын байр, амралтын цэг, худаг зэрэг байрласан. Мөн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.     
-2008 онд улиас, бургас, хайлаасны 7500 ширхэг тарьц, суулгац 
-2009 онд чацаргана, улиас, бургасны 11000 ширхэг мөчир болон хайлаасыг үрээр тарьж 4000ш , нарсыг  үрээр  2 хүлэмжинд  40000ш  тарьц 
-2010 онд мод үржүүлгийн газрын талбайд улиасыг мөчрөөр 5000ш, бургасыг мөчрөөр 6000ш,  шинэсийг үрээр 5 кг, шар хуайсыг  үрээр 0.5кг-ыг тариад байна. Мөн эх ургамлын плантаци байгуулахаар чацарганы 350ш, үхрийн нүдний 250ш суулгац 
-2011 онд улиасыг мөчрөөр 5000ш, бургасыг мөчрөөр 6000ш, шинэсийг үрээр 5 кг, шар хуайсыг  үрээр тарьж ургуулсан. 
-2012 онд гүйлс үрээр 2 кг, шар хуайс үрээр 1 кг, хайлс үрээр 1 кг, шинэс үрээр 20 кг, улиас мөчрөөр 5000 ш-ийг тарих ажлыг хийж гүйцэтгээд байна.
-2013 онд гүйлс үрээр 2 хайрцагт /5:3/ 380ш, шархуайс 4 хайрцагт /5:4/ 1500ш, хайлаас 1 хайрцагт /4:4/ 400ш, улиас мөчрөөр 4000 ш-ийг тус тус тарьсан. 

-Мод үржүүлгийн газарт 2008 оноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй нийт 145 хүнийг хамруулж, өрх гэр бүлийн орлогийг нэмэгдүүлж амьдралын түвшинг дээшлүүллээ. 

-Манай мод үржүүлгийн газарт жил болгон улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр өргөтгөл хийсний дүнд багаж тоног төхөөрөмжөөр сайн хангагдсан. 

Дарга С.Мөнхсайхан                      

Утас: 99349300

Инженер Б.Алтансүх, Б.Жавхлан  

И-майл хаяг: jaagii32@yahoo.com