Мэдээ мэдээлэл

Дарханыхан түймэртэй тэмцэх хүчээ чанаржуулав

Дархан-Уул аймгийн ажлаараа тэргүүлж буй 30 ойн нөхөрлөлд “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  мэдлэг олгох, түймэртэй тэмцэх арга ажиллагаанд сургах  чадавхжуулах“ сургалтыг аравдугаар сард Ойн төслийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн БОАЖГ, Онцгой байдлын газар, Нөхөрлөлийн холбоо, СДОАнги хамтран зохион байгууллаа. Энэ үеэр Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түймэртэй тэмцэх талаар ойн нөхөрлөлүүдийг чадавхижуулах зорилгоор ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдэд танхимын болон хээрийн дадлага ажлыг хийжээ.

Танхимын сургалтаар Дархан-Уул аймаг дахь ойн нөхөрлөлүүдийн өнөөгийн байдал, хамтын ажиллагааны тухай -БОАЖГазрын мэргэжилтэн, “Ойн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудад ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах, гарсан тохиолдолд хэрхэн тэмцэх тухай заасан байдаг”сэдвүүдээр, түүнчлэн түймэр унтраах арга ажиллагааны талаар -ОБГазрын ажилтан, албан хаагчид сургалт хийсэн байна. Сургалтад Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын байгаль хамгаалагч, БОХУБайцаагч, Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас явуулсан үнэлгээний ажлаар өндөр үнэлгээ авсан 30 нөхөрлөлийн төлөөлөл, БОАЖГ, СДОА, ОБГ, ОНЗ, ХООМ-ын мэргэжилтэн нийт 45 хүн оролцжээ.

Ойн төслийн Дархан-Уул аймаг дахь ОНЗ Д.Ганболд:

-Ой хээрийн түймрээс урьчилан сэргийлэх, хамгаалах, гарсан даруйд шуурхай холбоо хүргэх,хэрхэн унтраах арга ажиллагаанд суралцсан. Мөн түймэр унтраах багаж хэрэгсэлтэй танилцаж ажилласан бөгөөд түймрийн үед ойд ажиллахдаа аюулгүй ажиллагаагаа хэрхэн хангаж ажиллах, түймэрт нэрвэгдсэн хүнд хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх арга ажиллагаанд  суралцсан нь үр дүнтэй байлаа. Тэрчлэн энэ үеэр бусад ойн нөхөрлөлүүдтэй танилцах, харилцаа холбоогоо сайжруулах, хамтран ажиллахад нэг шат ахисан гэж үзэж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлсэн гээд үр дүн их байлаа хэмээн дүгнэсэн байна.