Мэдээ мэдээлэл

Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ долдугаар сард агаарын температур Архангай, Булган, Увс, Завхан, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5–20С дулаан байна.

Харин хур тунадасны хувьд Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн ихэнх нутаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Ховд аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Түүнчлэн агаарын температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджын орчим байх боловч ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, үе үе хэт халах, үүнтэй холбоотойгоор гол, мөрөн, нуурын эрэг орчмоор амарч, зугаалах иргэдийн тоо ихсэх хандалгатай байгаа тул болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.   

Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал, эрч хүч нэмэгдэж, зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглаглагдах магадлал өндөр байна.

2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас 1.5–20С дулаан. Хур тунадас Ховдын өмнөд хэсэг болон Алтайн өвөр говиор ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2–5°С–аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас 1.5–20С дулаан. Хур тунадас Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД – ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ  2–5°С -аар  сэрүүснэ. Бусад хугацаанд дулаарч, өдөртөө 28-32 градус хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас 1.5–20С дулаан байна. Хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 30-35 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр өмнөх үеэсээ сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас 1.5–20С дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр     ОЖД-аас бага,  бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 31-36 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ сэрүүснэ.  

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

 

 

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар