Мэдээ мэдээлэл

Монгол орны ойд ургадаг АШИГТ УРГАМАЛУУД

Ой мод түүний дагалт баялаг нь хүн төрөлхтөнд үлэмж ач тустай байгалийн нөхөн сэргээгддэг үнэт баялаг юм.

Монгол орны ойд олон зүйлийн ашигт ургамал тархан ургадаг. Ойн дагалт баялаг нь иргэдийн хүнсний хэрэгцээг хангахад ихээхэн үүрэгтэй төдийгүй эмийн болон үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чухал түүхий эд болно.

Нутаг орныхоо ойн ургамлыг танин мэдэж ургах, хагдрах, үржих онцлогийг нь харгалзан зөв ашиглаж ирсэн арвин туршлагатай иргэд цөөнгүй бий. Тэд ойн дагалт баялгийн нөөцийг өөрөө танин мэдэж ашиглаад зогсохгүй залуу хойч үедээ мэдлэг, ажиглалт туршлагаа өвлүүлэн уламжлуулахад ургамлын зөв нэршил, ургах орчин, хэрхэн зөв ашиглах талаар мэдэхэд энэхүү гарын авлага тустай.

Ойн ашигт ургамлыг танин мэдэх нь түүний нөөц хэр зэрэг өөрчлөгдөж байгааг ажиглан, ямар ургамал ховордож устаж байгааг анзаарч тэмдэглэх, улмаар арвилах хамгаалах, тогтвортой ашиглах, сэргээн үржүүлэх зөв үйлийг эхлэх болно.

Манай оронд сүүлийн жилүүдэд ойн нөхөрлөлүүд олноор байгуулагдаж байгаа бөгөөд өөрсдийн хариуцан эзэмшиж байгаа ойн санд мод сөөгөөс гадна ямар зүйлийн ашигт ургамал тархан ургаж буйг зөв таньж мэдэн, зөв зохистой ашиглаж ариглан хамгаалж үр хойчдоо байгальтайгаа зохицон амьдрах эрдэм сургаалаа өвлүүлэн үлдээх зорилгоор гаргасан "ОЙД УРГАДАГ АШИГТ УРГАМАЛ" товхимлоос хүргэж байна.