Мэдээ мэдээлэл

Ойн түймрээс сэргийлэх, эрт илрүүлэх, унтраах аргууд

 Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. 

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар хоёр аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд  ажиллаж байна.

Тэгвэл ойн сантай ойр ажилладаг та бүхэнд зориулж түймрийг эрт илрүүлэх, мэдэгдэх, унтраах аргуудыг хүргэж байна. /Эх сургавалж: Нутгийн иргэдэд зориулсан "Ойн түймрээс хамгаалах" сургалтын гарын авлага/

Ой хээрийн түймрийг унтраахад мөрдөх 10 санамж:

  1. Хэдийгээр түймэр унтраах чухал боловч хамгийн түрүүнд өөрийнхөө аюулгүй байдлыг сайтар хангах
  2. Түймрийн болзошгүй байдалд үндэслэн түймэр унтраах ажиллагаа явуулах
  3. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ буюу тухайн байдлыг мэдэх
  4. Түймэр унтрааж буй хүмүүст өгч байгаа зааварчилгаа бүрэн ойлгомжтой байх
  5. Гал түймрийн цагийн байдлын талаарх тухайн үеийн мэдээллийг мэдэж байх
  6. Түймэр унтраах ажиллагааг ахалж байгаа болон хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ байнгын холбоо харилцаатай байх
  7. Аюулгүй газар зугтаж гарах замаа тогтоож, мэдсэн байх
  8. Илэрхий аюултай үед ажиглалтын харуул, пост томилох
  9. Бүхий л хугацааны турш ажиглалт хяналтаа сулруулахгүй байх
  10. Сонор сэрэмжтэй, тайван, ухаалаг байж, шийдвэртэй ажиллах

Хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсээ ой, хээрийн түймрээс хамгаалцгаая.

Орон нутгийн иргэдэд зориулсан "ОЙН ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ" гарын авлагаас...

Түймэр унтраах ажиллагааны үед юуг анхаарах вэ?

Түймэр унтраах багаж хэрэгсэл хийх заавар: