Мэдээ мэдээлэл

Ойн 1, 2-р хэлбэрийн арчилгааны ажлын үр дүн, өөрчлөлтүүд

Хэнтий аймгийн хэмжээнд 2017-2019 онд гурван жил дараалан арчилгааны гэрэлжүүлэх, тохируулах ажлыг СДОА-д ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал,

  1. БОАЖСайдын 2017.5.31-ны А/153 тоот тушаал, Ойн судалгаа хөгжлийн төвийн даргын 2016.06.28-ны өдрийн А-37 тоот тушаалаар Хэнтий аймгийн 4 СДОА-тай нийт 150 га талбайд Арчилгааны 1,2-р ангийн гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийг огтлолтыг гэрээг төсөлтэй байгуулан 2017 оны жилийн эцэст ажлын гүйцэтгэлийн тайланг хүргүүлсэн.

    2017 онд хийгдсэн гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн огтлолтын ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын "Баянцагаан", Биндэр сумын "Дэлгэр-Онон", "Хөмөл балж", Батширээт сумын "Хамтын хүч", "Согоот", "Арангатай", нөхөрлөлүүд, Өмнөдэлгэр сумын "Тэнүүн" нөхөрлөлүүд бусад нөхөрлөлүүдээ хушуучлан сайн ажиллажээ. Дадал сумын "Амирлангуй" нөхөрлөлийн гишүүд арчилгаанаас гарсан модоо нөхөрлөлийн гишүүддээ ажлын хөлсөнд хуваан өгч малын хашаа, саравчаа сэлбэж амьжиргаандаа хэрэглэсэн байна.

     
  2. 2018 онд уг ажлын үргэлжлэл болж БОАЖС-н 2018 оны 4-р сарын 5-ны А/85 тоот(Ойд хийх гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгааны ажлын талбайн хэмжээ батлах тухай) тушаал, Ойн судалгаа хөгжлийн төвийн захирлын 2018 оны 4-р сарын 12-ны А/50 тоот / Ойд арчилгаа хийх ажлыг зохион байгуулах тухай/  тушаалаар Хэнтий аймгийн хэмжээнд 150 га-д гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн огтлолтыг ажлыг гэрээг дөрвөн СДОА-н дарга нартай гэрээ байгуулан ажилласан байна.

     
  3. 2019 оны 5-р сарын 01-ны БОАЖС-н А/155 тоот “ Ойн гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгааны ажлын талбайн хэмжээ батлах тушаал”- ийг үндэслэн Хэнтий аймгийн гурван сум дундын ангиудад нийт 110 га гэрэлжүүлэх, тохируулах хэлбэрийн арчилгааны ажлын санхүүжилтийг төслийн зүгээс санхүүжүүлэн  ажилласан. Уг ажлын хүрээнд Өмнөдэлгэр сумын "Хэнтий Шинэс" СДОА 40 га, "Батширээт" СДОА- 50 га талбайд ойн нөхөрлөлүүдийг хамруулан ажилласан. 

Ойд 1, 2-р хэлбэрийн арчилгааны ажлыг үр дүнд дараах өөрчлөлтүүд гараад байна.

  • Ойн ургах орчин сайжирсан /Энэ нь тухайн ойн сан дахь моддын зөвхөн өндрийн өсөлт бус диаметрийн өсөлтийг түргэсгэж байна/
  • Ойн түймрийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой  /хэт шигүү ургасан ойн нь өөрөө ихээхэн хэмжээний шатах материал болдог/
  • Ойн хортон хөнөөлт шавжид өртөх магадлалыг бууруулна
  • Ойн нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих /Малын хашаа, хороо, саравчаа шинэ модоор сэлбэж янзлах ач холбогдолтой/
  • Олон нийтийн хандлагыг өөрчилж байна. Энэ нь зөвхөн хуурай мод авч болно гэж бодож байсан ойн нөхөрлөлийн гишүүд олон нийт хууль эрх зүйн хүрээнд 1, 2-р хэлбэрийн арчилгааны ажлаар нойтон мод бэлтгэж болдог юм байна гэсэн мэдээллийг орон нутагт бий болоод байна.