Мэдээ мэдээлэл

Сэлэнгэ аймагт нөхөрлөлүүдийн холбоо байгуулагдлаа

Сэлэнгэ аймгийн байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн холбоо 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн газраас гэрчилгээгээ авч баталгаажууллаа.

Тус холбоо Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн санг гэрээгээр эзэмшигч байгалийн баялагийн тодорхой хэмжээг хамгаалдаг нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, зөвлөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зорилготой.

Нөхөрлөлийн холбоо нь таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд

  • Холбооны тэргүүн: Л.Ууганбаяр, Ойн инженер мэргэжилтэй
  • Удирдах зөвлөлийн дарга: Д.Ганболд, Ойн төслийн орон нутгийн зохицуулагч
  • Удирдах зөвлөлийн гишүүд: Ж.Эрдэнэцогт /Бэлчирийн бүсийн сум дундын Ойн ангийн дарга/,        Н.Цолмон /Алтанбулаг сумын Хишиг өндөр ой нөхөрлөлийн ахлагч/, С.Бат-Ирээдүй /Баруунбүрэн сумын Нөхөрлөлийн холбооны тэргүүн/ нар ажиллаж байна.

Холбооныхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийг бүртгэлжүүлж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, тулгарч буй асуудал хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллах юм.