Мэдээ мэдээлэл

Төслийн Дархан-Уул аймаг дахь хаалт боллоо

"Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл" 2015-2020 онд Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж, наймдугаар сарын 6-ны өдөр хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулагдлаа.

 

Тус төсөлд Дархан-Уул аймгаас долоон нөхөрлөл хамрагдсан бөгөөд төсөл хэрэгжсэн таван жилийн хугацаанд буюу 2015-2020 онд дараах сургалтуудад нөхөрлөлийн гишүүдийг хамруулжээ.

  • Ойд арчилгаа хийх,
  • мэргэжлийн хөрөөчний сургалт,
  • хусны нүүрс хийх арга технологийн сургалт,
  • Менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын сургалт,
  • ойн эмийн болон ашигт ургамлыг танин мэдэх сургалт,
  • ойн хортонтой тэмцэх сургалт,
  • түймэртэй тэмцэх сургалт,
  • санхүүгийн зах зээлийн мэдлэг олгох сургалт,
  • Гар урлалын сургалт,
  • Ан амьтны мониторинг хийх сургалт,
  • Ойн нэг, хоёрдугаар насны ангид хийх арчилгааны ажлын сургалт,
  • Мужаан цехийн тонов төхөөрөмжтэй харьцах аюулгүй ажиллагааны сургалт гэх мэт 71 удаагийн сургалт зохион байгуулж, 1,379 хүн хамрагдсаны 1,155 нь нөхөрлөлийн гишүүд байжээ.

Төсөл хэрэгжих таван жилийн хугацаанд нөхөрлөлийн гишүүд дээрх сургалтуудаас гадна туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулсан байна. Ингэснээр нөхөрлөлийн гишүүд тодорхой чиглэлүүдээр мэргэшиж, ойн дагалдах баялагийг ашиглах, гар урлалын зүйлс хийх, эмийн ургамалыг түүж хэрэглэх цаашлаад санхүүгийнм чадавхиа дээшлүүлэх нөхцөл бүрджээ. 

 

Төслийн хаалтын үйл ажиллагаанд НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, БОАЖЯамны ОБЗГазрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Дархан-Уул аймгийн ИТХурлын төлөөлөгчид, АЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, Төслийн орон нутгийн зохицуулагч, БОАЖГ, МХГ, Сум дундын ойн ангиин холбогдох мэргэжилтнүүд болон сумдын БОХУБайцаагчид, байгаль хамгаалагчид, "Дархан-Ой" нөхөрлөлийн холбоо, төсөлд хамрагдсан нөхөрлөлийн төлөөллүүд оролцлоо.

 

Сургалтуудын үеэрх зургууд: