Фото мэдээ

ФОТО: Мөчир, унанги модноос авхуулаад боргоцойгоор хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос Мишээл экспо төвд "ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН" уламжлалт үзэсгэлэн худалдааг гурван жил дараалан зохион байгуулаад байна.

Улсын хэмжээнд 1,400 гаруй нөхөрлөл ой, ан амьтан, ус, ургамал хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд 254 нөхөрлөлийн төлөөлөл оролцсон юм.

Орон нутгийн иргэд байгаль хамгаалах үйл ажиллагааг нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулахын зэрэгцээ байгалийн дагалдах баялаг мөчир, унанги модноос авхуулаад боргоцойгоор хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог гэдгийг нөхөрлөлийн төлөөллүүдийн бүтээл харуулдаг билээ.