Фото мэдээ

ФОТО СУРВАЛЖИЛГА: Төслийн Хэнтий аймаг дахь хаалтын арга хэмжээнээс

Ойн нөхөрлөлүүд, ойн ангиудыг дэмжих замаар биологийн олон янз байдлыг хамгаалж, ойн тогтвортой менежментийг бий болгох зорилготой БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан төсөл таван жилийн хугацаатай хэрэгжин өндөрлөж байна.

Төслийн Хэнтий аймаг дахь хаалтын арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра,  НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас нарын албаны хүмүүс оролцсон юм.

Хаалтын арга хэмжээний үеэр таван жилийн хугацаатай хэрэгжсэн төслийн ололт амжилтыг хэлэлцсэн хурал, нөхөрлөлийн гишүүдийн ойн дагалдах баялгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав. Мөн албаныхан ойн ангиуд, нөхөрлөлийн мод үржүүлгийн талбай, арчилгаа хийгдсэн ойтой газар дээр нь танилцлаа.

Тэдгээр арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.