Мэдээ мэдээлэл

Хөвсгөл аймгийн ойн нөхөрлөлүүдийн холбоо 180 нөхөрлөлийг гишүүнчлэлдээ багтаагаад байна

2017 онд байгуулагдсан Хөвсгөл аймгийн ойн нөхөрлөлүүдийн холбоо 180 нөхөрлөлийг гишүүнчлэлдээ багтаан ажиллаж байна.

Хөвсгөл аймагт төсөл хэрэгжих явцад үүсэн байгуулагдсан тус холбоо төслийн үйл ажиллагааг дэмжин сурталчлах, дэлгэрүүлэх үүргийг голчлон гүйцэтгэсээр иржээ.

Нөхөрлөлийн холбоо байгуулах хүсэлт төсөлд хамрагдсан сумдын 12 нөхөрлөлөөс ирснийг БОАЖГ-ын мэргэжилтэн болон СДОА-н инженерүүд, төсөл нөхөрлөлийн гишүүдийн хурал хийгээд аймагт нөхөрлөлийн дуу хоолойг нэгтгэсэн  байгууллага байгуулах нь зөв юм байна хэмээн үзэж, аймгийн нөхөрлөлийн холбоог байгуулсан байна. БОАЖГ дэмжээд тоног төхөөрөмжөөр ханган, төслөөс нөхөрлөлийн  тэргүүний цалинг нэг жил өгч ажилласны үр дүнд өдгөө тус 180 нөхөрлөлийг эгнээндээ багтаатлаа өргөжсөн юм.

Нөхөрлөлийн холбооны удирдах зөвлөлд ойн инженер хүн 1,ойн нөхөрлөлүүдийг Хөвсгөл аймагт үүсэн байгуулагдахад нь ажиллаж байсан туршлагатай ойн инженер 2 хүн, биологийн ухааны доктор 1, нөхөрлөлүүдийн ахлагч малчин 2 хүн байдаг.

Нөхөрлөлийн гишүүдийг сургах сургалтын өрөө, зөвлөлгөөн өгөх мэргэжлийн боловсон хүчин, нөхөрлөлийг ямар нэгэн орлоготой болгоход зориулагдсан тухайлбал ойн сангаас орлого бий болгоход шаардлагатай тоног төхөөрөмж ажлын байр бий болгожээ. Мэргэжлийн баг байгаа учир нөхөрлөлийн гишүүдэд туслах, төрийн зарим нэг ажлыг гэрээгээр авч гүйцэтгэх давуу талтай, мөн хуулийн хэрэгжилийг орон нутагт хэрэгжүүлэхэд нь туслах, илүү сайн хууль гаргахад төрийн хууль гаргах хүмүүст уламжлах боломжтой юм.