Мэдээ мэдээлэл

Хөвсгөл аймгийн Онцгой комисст 22.5 сая төгрөг хандивлалаа

Дэлхийн 196 улсад бүртгэдээд буй/2020.03.25-ны байдлаар/ COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой зарим төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ үед ойн салбарынхан Хөвсгөл аймгийн Онцгой комисст 22.5 сая төгрөг хандивлалаа.

Тодруулбал, НҮБ-ын ХХААБ-аас 12 сая төгрөг, "Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх" GCP/MON/008/GFF төслийн зүгээс 10.5 сая төгрөгний мөнгөн тусламж, малчдад зориулсан 1.5 сая төгрөгийн үнэ бүхий гарын авлага зэргийг хандивласан байна.

Хандивыг "Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх" төслийн Хөвсгөл аймаг дахь орон нутгийн зохицуулагч Д.Пүрэвдаш гардуулж өгчээ.