Мэдээ мэдээлэл

Хэнтийн 10 нөхөрлөл ОМТ-гөө батлуулав

“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл”-ийн захиалгаар Хэнтий аймгийн Батширээт, Дадал, Биндэр, Баян-Адарга, Норовлин сумын арван нөхөрлөлийн 10 жилийн ОМТ боловсруулаад байна. Уг ажлыг "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ, Хэнтий аймгийн БОАЖГ, СДОА-иуд, Ойн нөхөрлөлийн холбоод, Ойн нөхөрлөлийн гишүүд, сумдын БОХУБ, байгаль хамгаалагчид хамтран гүйцэтгэжээ.

2017 оноос эхлэн тус төслийн захиалгаар "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ-тай хамтран ойн нөхөрлөлүүдийн эзэмшлийн талбайг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, биологийн олон янз байдал болон хамгааллын үйл ажиллагааны менежментийг бий болгох, дэмжих зорилгоор 10 жилийн хугацаатайгаар ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж байна. Хэнтий аймгийн хэмжээнд 10 ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах төлөвлөгөөт ажлын хүрээнд  2018 онд "Ойн судалгаа хөгжлийн төв"-ийн мэргэжилтнүүд Баян-Адарга сумын Цагаан чулуут, Дадал сумын Баянцагаан, Балжийн мандал, Норовлин сумын Цэнгэх, Батширээт сумын Хамтын хүч, Арангатай, Согоот ойн нөхөрлөлүүдийн ойн сан болон нөхөрлөлийн тус бүрийн үйл ажиллагаа, төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай бусад мэдээллийг цуглуулж, нөхөрлөлийн гишүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан хэмээн Хэнтий аймгийн СДОА-ийн Хамтын оролцоотой ойн менежментийн мэргэжилтэн Д.Гуатуяа тэмдэглэжээ.

Мөн мэргэжилтнүүд хамт гурван хэсэг болон нөхөрлөлийн ойн сангаар явж хилийн цэсийг зураглалтай танилцаж хариусан ойн сангийн хэсэглэл, ялгарлыг тодруулсан байна. Нөхөрлөлийн ойн ашиглалтын үйл ажиллагаа дэмжих зорилгоор мэргэжилийн байгууллагтай хамтарч хийх ойн цэвэрлэгээний огтлолт хийх, цэвэрлэгээний ажил хийх талбайг төлөвлөгөөнд оруулахаар тооцсон байна.