Мэдээ мэдээлэл

Хэнтий аймгийн нөхөрлөлүүд зэрлэг амьтны мониторинг судалгааг тогтмол хийж байна

Хэнтий аймгийн хэмжээнд 12 суманд нийт 31 агнуурын бүс байдаг. Эдгээр 32 агнуурын бүсээс 9 агнуурын бүсийг 25 ойн нөхөрлөл, гурван агнуурын бүсийг хоёр байгаль хамгаалах нөхөрлөл, 10 агнуурын бүсийг  гурван ТББ, гурван агнуурын бүсийг гурван ХХК хариуцан ажиллаж байна.

“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” төслийн зүгээс 2017 оноос биологийн олон янз байдлын судалгаа мониторингын хийж буй нөхөрлөлүүдэд арга зүйн сургалт болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар Өмнөдэлгэр сумын "Тэнүүн", Батширээт сумын "Согоот", "Арангатай", Биндэр сумын "Хөмөл балж", "Сэрүүн баялаг",  Дадал сумын "Амирлангуй", Баянцагаан,  Норовлин сумын "Баян-уул" нөхөрлөлүүд зэрлэг амьтны мониторинг судалгааг тогтмол хийж байна.

2019 оны 5 сараас эхлэн Норовлин сумын "Баян-уул", Өмнөдэлгэр сумын "Тэнүүн", Биндэр сумын "Хөмөл балж" нөхөрлөлүүдэд автомат камерыг судалгааны талбайд байршуулан тандалт судалгааг хийж, үр дүнд нь орон нутагт хууль бус агнуурын зөрчил буурчээ.  

Судалгааны үеэр авсан зарим зэрлэг амьтдын фото зургаас сонирхуулбал,

Мөн 2019 онд Өмнөдэлгэр сумын "Тэнүүн" нөхөрлөл агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын судалгааг "Эко үйлчилгээ" ТББ-аар гүйцэтгүүлэн менежмент хариуцагчид хүлээлгэн өгөөд байна.