СДОА

Хялганат СДОА

"Хялганат" СДОА-ийн танилцуулга:  

Ойн анги нь 1973 оны 3-р сард байгуулагдсан ба тухайн үед даргаар Баасансүрэн, ойн инженер Т.Чимэдрэгзэн, ойн техникчээр Нямаа, ойн хамгаалагчаар Раднаажав, Осор, ойжуулагч Дуламсүрэн, Алтанцэцэг, Уранчимэг, нягтлан бодогч Дүгэржав, тракторчин Нанзаддорж нар 1976-1983 онуудад ажиллаж байжээ.            

1979 онд мод бэлтгэлийн АА-н дэргэд мод үржүүлгийн газар бий болон ойжуулалт, мод үржүүлгийн ажил эхэлсэн. МҮ-ийн тасгийн даргаар Ж.Төмөрбаатар ажиллаж байв. Дараа нь доктор Ч.Базарсад тасгийн даргаар ажиллаж байсан. Хялганат тосгонд Булган аймгийн харъяа ойн ангийн салбар нь 1980-1986 онуудад дахин байгуулагдаж тус ойн ангийн даргаар Гомбодорж нар ажиллаж байв. 

1987-1995 онд Ойн ангийн даргаар Рэнцэнбямба, нягтлан бодогч Тамир, Чимгээ, ойн техникч М.Оюунтай, нярав Байгаль, жолооч Баярхүү, Ц.Ганболд, тракторчин Нанзаддорж, хөрөөчин Өлзий, Арчилгаа цэвэрлэгээний бригадад тракторчин Ганбаа, хөрөөчин Өлзий, байгаль хамгаалагч Раднаажав, Мөнхтуяа, байцаагч Бямбаа, Сэлэнгэ сумын байгаль хамгаалагч Бямбажав, Батсайхан, Чинбат, Хангал сумын байгаль хамгаалагч Өлзий, Бямбадорж, Туяа, байцаагч Лхагвадорж, Энхтөр, Нямдаваа, Эрдэнэбаатар, Хүрэлбаатар нар ажиллаж байв. 

Энэ үед ойн анги нь өөрөө арчилгаа цэвэрлэгээ хийх ажлын бригад, тоног төхөөрөмжтэй байсан. Харин зах зээлд шилжин, хувьчлал эхлэхэд ойн анги болон Хялганатын МБАА-н дэргэд байсан МҮ-ийн тасаг татан буугдаж, мод бэлтгэлийн аж ахуй хувийн хэвшилд шилжин олон мэргэжлийн байгууллага, ААН болон задарсан.

       2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ойн тухай хууль шинэчлэн батлагдсан бөгөөд уг хуулийн 14,2,7-д заасны дагуу Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангийг аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 373 тоот захирамжаар байгуулагдсан улсын бүртгэлд 470001142 дугаарийн гэрчилгээтэйгээр төрийн өмчийн төсөвт байгууллагаар үйл ажиллагаагаа явуулж Булган аймгийн Хангал сумын 105889 га,  Сэлэнгэ сумын 395247 га нийт 501136 мян/га талбай бүхий ойн санг хариуцан ажиллаж эхэлсэн түүхтэй. 

-2008-2014 онд ойн ангийн дарга Х.Батаа, ойн инженер Д.Мандахсан, нягтлан бодогч С.Лхамрагчаа, ойжуулагч-сахиулаар Б.Мөнхбаатар нар ажиллаж байв. 

-2014 оноос ойн ангийн даргаар С.Оюунбаатар, ойн инженер О.Золжаргал, ойн техникчээр Ш.Ариунхишиг, Няраваар С.Лхамрагчаа, ойжуулагч сахиулаар Б.Мөнхбаатар, нягтлан бодогч Б.Золзаяа нар 2012 оны ЗГ-ын 255-р тогтоолын дагуу нийт 5,5 орон тоо бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. 

-2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс ойн ангийн даргаар Ч.Энх-Амгалан, ойн инженер С.Оюунбаатар, ойн техникч-нярав Ш.Ариунхишиг, ойжуулагч-сахиулаар Б.Мөнхбаатар, нягтлан бодогч Ч.Баасансүрэн нийт 4,5 орон тоотойгоор одоог хүртэл  үйл ажиллагаагаа явуулж байна. 

-2018 онд ойн ангийн дарга Ч.Энх-Амгалан, инженер О.Золжаргал, техникч Ш.Ариунхишиг, нягтлан С.Лхамрагчаа нийт дөрвөн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

Бидний зорилго: 

Байгаль дэлхий, уул ус, ан амьтан, ой, ургамлаа хайрлан хамгаалах сэтгэлийг хүн бүхэнд төлөвшүүлж, Хангал, Сэлэнгэ сумын хэмжээнд ойг хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээх үржүүлэх болон ой, хээрийг түймрээс хамгаалах чиглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж Монгол Улсын шилдэг ойн анги болох зорилго тавин ажиллана. 

Бидний уриа: Мод тарьж удам дамжих амьд өв үлдээцгээе.

Алсын хараа: Үр болгоныг мод болгож-мод бүрийг ой болгоно.

Зарчим: Мэргэжлийн боловсон хүчин, хөрвөх чадвар бүхий мэргэшсэн албан хаагч, шудрага ёс,хараат бус байдал, түргэн шуурхай үйлчилгээтэй хамт олон. 

Хаяг: Булган аймаг Хангал сум 4-р баг Хялганат тосгон ЗДТГ-ын байр 

Утас: Ч.Энх-Амгалан дарга: 95368551 

О.Золжаргал инженер: 99213549

Ш.Ариунхишиг техникч: 99352326

С.Лхамрагчаа нягтлан: 95340623