Танин мэдэхүй

Цаа бугын тоо нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсад цаа бугын тоо толгой 2019 оны эцсийн байдлаар 2,636 болон нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 240-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Улаан тайгын нурууны Жамс, баруун зүүн Жодог, Бяранга, Тэнгис, Шарга голын эх, Хөвсгөл нуурын Хэвэн, Залуу үүрийн сарьдаг, Хэвэн, Залуу үүр голын эх 1600-аад ам.км нутагт тархсан цаа буга зуны улиралд ойн бүсээс дээш сарьдаг, тагийн хаг, хөвд, сөөг бүхий царамд, өвөл, хавар уулын ойн дээд бүслүүрт бэлчээрлэдэг.

Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, нэн ховор амьтны ангилалд оруулжээ. Ингээд 1970-аад оны сүүлээр цаа бугын тоо толгой тогтмол байсан ч эвэр, мах зэргээс нь шалтгаалж 2007 оны байдлаар 926 тоо толгойгоор цөөрөөд байсан юм. Улмаар 2016 он гэхэд ердөө 2,000 тоо толгой үлдсэн байна.

Дэлхийн төдийгүй Монгол Улсын “Улаан ном”-д устаж буй төрөл зүйлийн жагсаалтад багтаагаад байсан цаа бугыг эрчимтэй хамгаалах бодлого баримталсны дүнд 2016 оноос хойш тасралтгүй тоо толгой нь нэмэгдсээр байна.