Бидний тухай

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ Ойн тогтвортой менежментийн хууль эрх зүйн үндсийг сайжруулах, ялангуяа биологийн олон янз байдлын хамгаалал, ойн нүүрстөрөгчийн хийн менежментийн асуудлыг тусгасан  “Төрөөс Ойн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар баталсан. Уг бодлогыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын ХХААБ үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Үүний нэг илрэл нь “Даян Дэлхийн байгаль орчны сан”-гийн санхүүжилтээр 2014 оноос эхлэн таван аймагт хэрэгжиж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл юм. Бидний зорилго бол Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар нэмэгдэж, биологийн олон янз байдлын хамгаалал сайжирч, газрын доройтол буурч улмаар нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг экосистемийн үйлчилгээ, ашиг тусын олон хэлбэрийг хангахад чиглэж байна. 

Төслийн хүрээнд хамтын оролцоотой ойн менежментийг Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг аймгийн 101 ойн нөхөрлөлд болон Сум дундын болон сумдын ойн ангиар дамжуулан ойн нөхөрлөлийн дунд хугацааны ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Сум дундын болон сумын ойн анги, ойн нөхөрлөл, зарим ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхижуулах, сургалт, мэдээллээр хангах, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулж байгаа нь тус төслөөс хүлээж буй үр дүнгүүд юм. 

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг боловсруулан улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны бодлоготой уялдсан нийгмийн сайн сайхны төлөө ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлэх, ойн бодлогын зарчим, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллахаар бид бүхэн ажиллаж байна. 

"Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал", "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого", зэрэг улс орны хөгжлийн баримт бичиг шинэчлэгдсэн болон "Ойн тухай хууль" шинээр батлагдан гарсан нь бидний ажилд баримтлах чиглэл болж байна.

Төслийн Үндэсний захирал Н.Оюунсанаа 

 

 

.

Эрхэм зорилго

“Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар нэмэгдэж, биологийн олон янз байдлын хамгаалал сайжирч, газрын доройтол буурч улмаар нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг экосистемийн үйлчилгээ, ашиг тусын олон хэлбэрийг хангахад чиглэнэ”  

Бүтэц